Цаг үеийн мэдээ

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийх, суваг татах, мөсийг зөөж тээвэрлэх зэрэг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ГУББГ-ын Талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьсан. Өнөөдрийн байдлаар  мөсний түвшин 1 метр 17 см дээшилсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н 3-р суваг 1 метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн зэрэг хэмжилтүүдийг хийлээ” гэв.

Ташрамд, инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшнийг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийснээр долоо хоног бүр цаашид авах арга хэмжээг төлөвлөх боломжтой болдог.

Таны сурталчилгаа