Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө гэмт хэрэгт өртсөн мэт худал мэдүүлэг өгч бусдын эд хөрөнгийг завшсан байж болзошгүй иргэний үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тодруулбал: Энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт иргэнээс "Үл таних 2 хүн 4 сая төгрөгийг минь дээрэмдэж авч явсан" гэх мэдээллийг ирүүлсэн бөгөөд уг гомдол мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Өнгөрсөн онд эрх бүхий байгууллагад худал дуудлага мэдээлэл өгсөн 10.108 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт 10.298 иргэний үйлдэлд 514 сая 900 мянган төгрөгийн торгууль шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бол мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн 24 иргэний үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Иргэд та бүхэн гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж, гамшиг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага мэдээлэ өгөхгүй байж үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.