Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2025.02.24 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 07.42-18.28

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 2 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Суулга одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:42-18:28. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Таны сурталчилгаа