Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хосуудын харилцааг сайн сайхан ирээдүй хүлээж байна. Хоорондын үл ойлголцол арилна. Энэ өдөр эрч хүчтэй бай. Хийж байгаа ажил бүтэмжгүй байгаа бол ойр дотнынхоо хүмүүсийн туслалцааг ав. Илүү их сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай.

Үхэр: Ирээдүйн төлөвлөгөөнд санаа зовоох асуудал гарч ирнэ. Үнэний төлөө амьдарч, бусдын хүслээр төлөвлөгөөгөө өөрчилж хэрэггүй. Ажил амьдралаасаа баяр баясгалан авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно. Гэвч өөрийнхөө дор ажилладаг хүмүүс мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцаа муудах магадлалтай.

Ихэр: Ажилд хэрэг урагштай байх ч биеэ тоосны хэрэггүй. Хуучны адил хүчин чармайлттай ханд. Гэхдээ өөртөө мөнгө зарцуулах хэрэгтэй өдөр. Энэ өдөр эргэн тойронд сайхан зүйлс хүлээж байна. Таны хийж байгаа зүйл зөвхөн ашиг сонирхол байвал сэтгэлээ зөв нээж чадахгүй байх. Та өөрийн хүсэж буй ажлаа олбол хэцүү үед туслах газраа байна гэсэн үг.

Мэлхий: Ажил хэргээ аз сорьсон хандлагаар явуулах юм бол түрэмгий үйл явдалтай учирч болзошгүй. Таагүй явдлаас зайлсхийхийн тулд бүх зүйлд төлөвлөгөөтэй байхыг хичээ. Өөртөө эргэлзээ төрүүлэхээ боль. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг хэл, үйл хөдлөлөө хяна. Ихэнх хүмүүс хэрүүл маргаанаас зайлсхийж чадахгүй бол нөхцөл байдалд бодитоор хандаж, буулт хийж сайхан сэтгэл гарга.

Арслан: Сайхан сургаал, зөвлөгөө сонсож тайвшраад, ажилдаа ор. Шинэ ажил эхлэхэд өмнөх дутуу ажлууд төвөг удна. Ажил дээрээ бусадтай маргалдаж, хийсэн ажилдаа сэтгэл ханахгүй байж болзошгүй. Айж түгшиж, биеэ чагнах зан гарч мэднэ. Хувь хүний зүгээс туйлын өв тэгш байдалд хүрэхийг эрмэлзэн, амьдралын чухал нандин зүйлсээ онцлон үзсэнээр аз жаргалтай болно

Охин: Амар хөнгөхөн орж ирэх мөнгө эргэн тойронд алга байна. Амьдралын энгийн дүрмийг хүлээн зөвшөөр. Алс холын ажлаа сайн тооцоолж чадвал ирээдүйд ашиг олно. Гаднын нөлөөнөөс эрүүл мэндээ хамгаал. Бүх төрлийн ажил хэрэг болон гэр бүлийн хүрээнд үүссэн хүндрэлийг өөрийн хүчээр даван туул.

Жинлүүр: Төрөлх мөн чанар болон дотоод зөн совингоо ярвигтай нөхцөл байдлын учрыг олоход ашигла. Бусад хүмүүсийн үйл хөдлөлийн жинхэнэ санааг мэдэхэд болон хүнд байна. Дарга удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж болзошгүй. Үндэслэлгүйгээр буруутгах нь хэт эмзэг мэдрэмтгий хүмүүст хүндээр тусч мэднэ.

Хилэнц: Орлого ашиг хуваарилах эсвэл хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох талаар хэлэлцэх өдөр. Ажил хэргээ ойлголцолд хүргэх зорилгоор бага зэргийн албан бус үйл ажиллагаа зохион байгуулах бололтой. Гэхдээ ихэнх хүмүүс бага зэрэг идэвхгүй байж ажил хийх сонирхол төдий л төрөхгүй бололтой. Сайн мэдээ таныг сэргээнэ. Хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлэх нь таныг хэрэгтэй мэдээллээр хангаж, ашигтай зөвлөгөө авах боломж үүсгэнэ.

Нум: Харилцаандаа эерэг үр дүн авчрахыг хүсвэл мэдрэмжээ сайн ашигла. Дотоод санаагаа болгоомжтой гарга. Гэхдээ бага зэргийн ширүүн зан байхад ч буруудахгүй. Дэндүү аясаар байвал зарим чухал хүнд буруу сэтгэгдэл үлдээнэ. Биеэ тоох байдал нь асуудлыг буруу дүгнэхэд хүргэнэ. Хуурамч амлалт нь ажил болон амьдралд тулгамдсан асуудал авч ирнэ.

Матар: Хуурамч мэдээлэл, таагүй явдал бүтэлгүйтлийн шалтгаан болно. Чухал шийдвэр бүү гарга. Амьдралдаа юуг ч битгий яаран өөрчил. Ажлаа шударгаар гүйцэтгэ. Хувь заяандаа гомдоллож суулгүй, олон хүмүүстэй харилцах санаачилга гарга.

Хумх: Эрх мэдэлтэй хүмүүс албан тушаалаа бүү урвуулан ашигла. Та шударга байж хийсэн ажлаа хамгаал. Ажил хэрэгтээ нягт нямбай анхааралтай хандаарай. Түрэмгийлэх тохиолдолтой учирч магадгүй. Гэвч зарим хүмүүсийн хувьд мөнгө санхүү сайжирна. Энэ зөвхөн танаас голчлон шалтгаална.

Загас: Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Нарийн мэргэжилтэй хүмүүс болон инженерүүдийг амжилт хүлээж байна. Од, эрхэс таны мэдлэг боловсролыг зөв чиглэл рүү хандуулж байна. Эргэн тойрондоо өөрчлөлт хийхэд тохирсон үе болж байна. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ хамгаал. Амьдралын буруу хэмнэлээс татгалзахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа