Цаг үеийн мэдээ

2020.02.21 БААСАН ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Үс засуулбал : Хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх : 07.49 - 18.22 

Барилдлага : Шид

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй

Суудал : Мод

Аргын тооллын 2 сарын 21. Сугар гараг. Билгийн тооллын 28. Яруу эгшигт одтой хөх морь өдөр.  Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдан, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа