Говь-Алтай аймгийн онцгой комиссын хуралдаанаар өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цагийн үргэлжлэх хугацааг багасгалаа. Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 02-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хуваарьт шилжүүлэх, 0-10 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.
Энэ хугацаанд өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цагийн үргэлжлэх хугацааг богиносгосон байна.