Засгийн газрын шийдвэрээр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Харин зах худалдааны төвүүдийг одоогоор хаах шийдвэр гараагүй байна. Гэсэн хэдий ч иргэд үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх хөдөлгөөн багасчээ. Энэ нь лангуу түрээслэгчдэд түрээсийн мөнгөө төлөх боломжгүй байдалд хүргэж байна.
Гэсэн ч шөнийн зах худалдааны төвөөр сурвалжлага хийхэд худалдан авагчид байхгүй, лангуунууд цоожтой байлаа. Нэгэнт дэлхийн хэмжээнд анхаарал татаж олон мянган хүн энэ өвчнөөр өвчилж байгаа үед иргэд гадуур гарах хөл хориогоо цэгнэх нь мэдээж. Гэхдээ худалдан авагчид байхгүй бол худалдаачид орлогогүй болж түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Нөхцөл байдлаас шалтгаалан шөнийн захын лангуу түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 30 хувь бууруулжээ.
Шөнийн зах худалдааны төвд 1 болон түүнээс олон лангуу түрээслэдэг хэд хэдэн хүн байдаг гэнэ. Тиймээс худалдан авалт багасан энэ үед лангууны түрээсийн үнэ буулгасанд сайшаалтай байгааг хэлж байсан юм.
Түрээсийн талбайн хувьд давхараасаа шалтгаалж м2 тутмын үнэ харилцан адилгүй байдаг байна. Ихэвчлэн 1 давхарын лангуу эзэмшигчид лангуугаа худалдан авсан байдаг бол 2,3 давхрын хэсэг хамгийн үнэтэй, 4,5 давхар арай бага үнээр түрээслэгдэг гэнэ.