Цаг үеийн мэдээ

2020.02.22 БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал : Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх : 07.48 - 18.24

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Төрөхүй

Суудал : Хий

Аргын тооллын 2 сарын 22. Санчир гараг. Билгийн тооллын 29. Тооно одтой хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Таны сурталчилгаа