Цаг үеийн мэдээ

       Коронавирусийн эсрэг арга хэмжээ авч цаг наргүй ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдыг дэмжин сайн дурын хандивын аян үргэлжилсээр байна.  

 

Алдарт эхийн одонт дөрвөн хүүгийн ээж Ч.Байгалмаа, Монгол хэлний сургалтын төвийн багш Ц.Цэрэнчимэг нар ЭМЯ-нд Алдарт эхийн одонгийн мөнгөө хандивлалаа.

 

     Мөн С.Буриад, Л.Цэдэв нарын гэр бүлийн хамт олноос аюулт өвчнийг анагаахад тус дэм болгож 100 мянган төгрөгийг зусландаа тарьж ургуулсан чацаргана жимсний нэг шил дээжийн хамт хандив өргөв.

 

     Энэ аюулт өвчнийг эх орондоо оруулахгүй хамгаалж чадаж байгаад яамны хамт олонд талархаж амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.

Таны сурталчилгаа