Цаг үеийн мэдээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт БНХАУ-д айлчлал хийж, Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү шийдвэрийн дараа аймаг орон нутаг, байгууллага, хувь хүмүүс коронавирустэй тэмцэхэд зориулж Хятадын ард түмэнд хонь хандивлаж эхлээд байна.

Үүнд:

    Увс аймаг 1000 хонь,

    Булган аймаг 1500 хонь,

    Булган аймгийн АН 1500 хонь,

    Төв аймгийн малчин С.Гомбо-Очир 108 хонь,

    УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь,

    Говь-Алтай аймаг 1111 хонь,

    Баян-Өлгий аймаг 1080 хонь,

     Баянхонгор аймгийн Галуут сум 300 хонь,

    Баянцагаан сум 100 хонь,

    АН-ын ЕНБД Ц.Туваан 30 хонь,

    Дундговийн иргэн н.Төмөрзүрх 20 хонь,

    Дорнодын Дашбалбарын сум 100 хонь,

    Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь,

    Архангайн Цахир сумын малчин н.Гэрэлтцогт 20 хонь,

    Баян-Өлгийн аймгийн залуучууд 100 хонь,

    Баянхонгор аймгийн иргэн н.Дамдин 3 хонь,

    Төвийн аймгийн малчин н.Ширчин хүүхдүүдийн хамт 10 хонь,

    АН-ын гишүүн Ц.Жадамба 10 хонь,

    АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 10 хонь,

    Иргэн Г.Дамбадаржээ 10 хонь,

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь,

    Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь,

    Завхан аймаг 2234 хонь,

    Ховд аймаг 1000 хонь,

    Сүхбаатар аймаг 2000 хонь тус бүр хандивлахаа мэдэгдээд байна.

Эдгээр хандиваас үзвэл өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдсэн 30 мянган толгой хониноос 14,846 хонь хандиваар бүрдээд байна.

Таны сурталчилгаа