Цаг үеийн мэдээ

       Дэлхий дахиныг хамарсан коронавирусээс урдчилсан сэргийлэх ажилд өгөх хандив тусламж манай улсад үргэлжилсээр байна. Ингэхдээ Бүгд Найрамдах Хятад Улсын иргэд уруу чиглэсэн тусламж болон Монгол улсын нийт иргэдийг эрсдлээс хамгаалан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдад зориулсан тусламж гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж байна. Өнөөдөр Нийслэлийн “Зорчигч тээвэр-3” үйлдвэрийн газрын хамт олон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 10 сая төгрөгийн хандив өглөө.

      Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна Өнөөдөр “Зорчигч тээвэр-3”-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа.

       “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийн хүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Эрдэнэчулуунд гардуулан өглөө. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Эрдэнэчулуун иргэдийн хээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг маань ойлгож, бас дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

 

Таны сурталчилгаа