Франц Улсын иргэнтэй хамт нэг онгоцоор Монголд ирсэн Английн иргэнийг коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн Увс аймагт тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр шинжилгээний хариу гарч сөрөг буюу "Covid-19"-ийн халдвар аваагүй болох нь тогтоогджээ.