Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн нөхцөл байдлын талаар тухайн улс оронд оршин суугаа Монголчуудынхаа сэтгэгдлийг хүргэж байна. Австрали улсад суугаа Монгол бүсгүйн тэмдэглэл.
God bless you,
Энэ үгийг ингэж арзасхийн хүлээж авна гэж санасангүй явлаа.
Гэрээс дөнгөж гарч дэлгүүр ороод гарахдаа бүр айдас хүйдэст автчихлаа. 00–ын цаас, маск, гар ариутгагч аль хэдийнэ нүдний гэм, гурил, будаа, гоймон ховрын бараа, одоо мах, ногооны лангуу хоосорч байна. Гэхдээ үнээ нэмээгүй. Үргэлж инээмсэглэж явдаг Мелбурньчүүд хөмсөг зангидан алхалж, тэрэг дүүрэн хүнс цуглуулж байна. Сайхан зантай кассчид нь ачаалалдаа ядарсан бололтой, инээмсэглэх аядаж мэндлээд, “God bless you” (Таныг бурхан ивээг) гэж үдэх юм. Уг нь “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гээд нээх сайхан инээдэгсэн. Сонсож сураагүй болоод ч тэр үү, нэг л эвгүй ээ.
Томоохон тэмцээн, олон нийтийн арга хэмжээг цуцалж, олон зуун нислэг хойшилсон. Formula1 Aus GrandPrix.– ийг өнөө өглөө цуцлаад олон хүн баярлаж, бас олон хүн эсэргүүцэж байна. Харин сургууль, цэцэрлэгийг карентилахгүй байгаад иргэд их л бухимдалтай байна. Сошиолд ээжүүд ёстой "буцалж" байнаа.
Хилээ хаахыг аль дээрээс шаардаж байгаа ч одоо болтол бардам зангаа тавилгүй 155 халдвар оруулж ирсэн. Бараг бүгд гаднаас ирсэн халдвар.
Гэртээ орж, гараа ариутгаад монгол пяртангаа хийж иднээ. Монгол хүн байна даа, энэ чинь одоо.