Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн нөхцөл байдлын талаар тухайн улс оронд оршин суугаа Монголчуудынхаа сэтгэгдлийг хүргэж байна.  Швед улсад суугаа иргэний тэмдэглэл. 

      Шведийн томоохон дэлгүүрүүдийн зүгээс хүнс болон өргөн хэрэглээний бараа хангалттай бий. “Манай ханган нийлүүлэлт тасрахгүй, агуулах сав хангалттай. Санаа зовохгүй байж болно” гэсэн. Мөн Скандинавын орнууд дотроо Швед, Финланд 2 улс хилээ хаагаагүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоохгүй. Харин орон нутгийн засаг захиргаа эсхүл сургууль, цэцэрлэгүүд өөрсдөө шаардлагатай бол хаах эрхтэй.

     Мөн эцэг, эхчүүд болон хүүхдүүд ямар нэг ханиад, амьсгалын замын үрэвсэлтэй эсхүл өвчтэй гэж мэдрэгдвэл гэртээ бай гээд байгаа. 

    Ажил хийдэг хүмүүст өвчтэй байх хугацааны эхний өдрөөс эхлэн цалингийн 80 хувийг эмчийн дүгнэлтгүйгээр олгохоор болсон байна.

Таны сурталчилгаа