Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн нөхцөл байдлын талаар тухайн улс оронд оршин суугаа Монголчуудынхаа сэтгэгдлийг хүргэж байна.  Австри  улсад суугаа иргэний тэмдэглэл.

Австри улсад болон Европын улс орнуудад ажиллаж сурч, амьдарч буй элэг нэгт монголчууд минь!

Австри улсад өнөө өглөөний байдлаар халдвар авсан хүний тоо 800 болж, дахин нэг хүн нас барж ( нийт 2 хүн) Niederцsterreich мужид өнөөдөр өглөө гэхэд 111 хүн халдвартай нь тогтоогдлоо.

( 3 дахьд 206, 4дахьд 302, 5 дахь өдөр гэхэд 428, хагас сайнд 602, өнөөдөр бүтэн сайнд 800 хүн халдвар авсан байна)

Улсын канцлер Курз өглөө мэдэгдэл хийж өчигдрийн шийдвэртээ нэмэлт өөрчлөлт оруулсан байна

1.Хилүүдээ хааж, нислэгүүдийг зогсоолоо.

2.Бүх хоолны газар, ресторан баарууд, үйлчилэгээний газрууд бүрэн хаах,

3. Маргаашнаас эхлээд хойшлуулж болшгүй ажилтай бол, шаардлагатай хоол хүнс худалдаж авах бол, бусдад зайлшгүй туслах бол гэсэн 3 шалтгаанаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглох,

4, Нэг гэрт амьдардаг 2 хүнээс бусад тохиолдолд ганц ганцаараа явна. 5 -аас дээш хүн уулзаж цуглавал торгоно,

5. Урлагийн, спортын үйл ажиллагаанууд цуцлагдаж, хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхэд тоглуулж болохгүй, гудамжаар зугаалж болохгүй гээд эдгээр зааврыг даган мөрдүүлэхээр цагдаагийн байгууллага, цэрэг хүчний байгууллага хамтран ажиллана гэнэ.

Зөрчсөн тохиолдолд 2100-3600 хүртэл еврогоор торгох шийдвэр гарчээ.

Бас дээр нь анхааруулахад ханиадны шинж тэмдэг илрэх юм бол Өрхийн эмнэлэг болон бусад эмнэлэг рүү хэзээ ч шууд очиж болохгүй! Шууд гэрээсээ гарахгүй гэртээ байж, өрхийн эмчтэйгээ утсаар холбогдож зөвөлгөө авна.

Шаардлагатай утаснууд муж бүрт өөр байж магад!!! Steiermark муж 1450 маш их ачаалалтай байгаа тул 0800555621, болон 06648500224 утас руу залгаж хэрхэх тухайгаа заалгана гэнэ.

Европын холбооны болон швецар, англи бусад орнуудад аялалын визээр ирсэн хүмүүс минь тухайн улсад суугаа Монголынхоо элчин сайдад хандаарай!

Билэт хойшлуулах, виз хэтрэх гэх мэт бүх асуудлуудаараа хандах хэрэгтэй! Aвстри улсын элчин Утас: +43-1-535 28 07 (11) - Олон улсын байгууллага хариуцсан ажилтан

+43-1-535 28 07 (12) - Олон улсын байгууллага, хавсран суугаа орон хариуцсан ажилтан

+43-1-535 28 07 (13) - Улс төр, эдийн засаг, соёл хариуцсан ажилтан, Консулын хэлтэс

+43-1-535 28 07 (17) - Элчин сайдын туслах

За тэгээд манайхан хямарч стрэсдэхгүй, өөдрөг тайван байгаарай! Стрес сэтгэл гутралд 5 мин ороход 5 аас дээш цаг дархлааны систэмийг бүрэн дарангуйлдаг гэж уншиж байсан юм байна!!! Дарxлаагаа сайн дэмжээд биеийн дулаанаа өндөр байлгах сармис, цагаан гаатай шөлтэй халуун хоол хүнс хэрэглээд, халуун шингэн юм сайн ууж, ам хамраа үргэлж зайлж, гараа сайн угаагаад байгаарай! Витамин С гээр баялаг, амин дэм ихтэй хүнс сайн хэрэглээрэй!

Бүгдээрээ хариуцлагатай, сахилга баттай, эрүүл саруул байж, эх орныхоо барааг хардаг юм шүү! Бид чаднаа дор бүрдээ хичээгээрэй!

Таны сурталчилгаа