Цаг үеийн мэдээ

2020.04.03 БААСАН ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 06:26-19:25

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 4 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах,  хамтын хөдөлмөр эхлэх, эе, эвээ олоцох, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Морь уралдах, төлгө тавих, улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эрч, хүч ихэснэ.

Таны сурталчилгаа