Цаг үеийн мэдээ

2020.04.06 ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 06:20-19:29

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 4 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, огторгуйн үүдийг боох, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй уулзахад сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авах, газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал жаргал ирнэ.

Таны сурталчилгаа