Цаг үеийн мэдээ

Ганцаарчилсан сургалтад сууж байсан 17 настай охиныг сургалтын төвийн багш нь болох лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан билээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр (2020.10.30) П.Эрдэнэтулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Прокуророос П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Таны сурталчилгаа