Цаг үеийн мэдээ

Саяхан цахим орчинд цагдаагийн алба хаагчийн хувцастай нэгэн иргэн цахим хуудсандаа "Хүн нь байгаа цагт үүрүүлчих хэрэг олддог юм" гэж бичсэн нь иргэдийг бухимдуулсан. 

Дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, худал мэдээлэл тараасан иргэнийг саатуулжээ. Тодруулбал, эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай эрэгтэй "Б" нь фотошоп ашиглаж өөрийн биед цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсүүлсэн байдалтайгаар эвлүүлсэн байжээ. Тус иргэнийг Дархан-уул аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Таны сурталчилгаа