Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /11.02/ өдрийн 01цаг 35 минутын орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн “Чойгийн тохой” гэдэг газар хоёр ачааны автомашин мөргөлдсөн байна.

 Ослын улмаас нэг хүн нас барсан тухай дуудлагыг өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид 55 км зам туулан 03:00 цагт очжээ.

Хэргийн газарт очиход Монгол Улсын хилийн “Гашуун сухайт” боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөлдөж жолооч Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Таны сурталчилгаа