Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар энэ сарын 26-28-ны өдрүүдэд "Би Монгол хүн" Монгол сонгодог-4 тоглолтоо хийх гэж байна.
Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
"Монголын суу билигт хөгжимийн зохиолчдийн бүтээлийг Дэлхийд сонсгоно" гэж 9-н жилийн өмнө найзуудтайгаа эхлүүлсэн "Мөрөөдлийн" төсөл минь бага багаар Амжилт авчирсаар л байгаа! Бид ч зорилгоосоо ухраагүй ээ! Заавал хүрнэ! Энэ жилийн миний Ази, Америк, Европд тоглогдох байсан концертууд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд хойшлогдож харин Эх орондоо энэхүү концертоо тоглохоор боллоо! #Монгол_Сонгодог_4_БИ_МОНГОЛ концерт" гэжээ.
Бид тун удахгүй уран бүтээлчээс тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч хүргэх болно.