Монгол Улсын 46000 орчим иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас дийлэнх хувийг 20-45 насны иргэд эзэлж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл жилд дунджаар 1000 гаруй гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдсон байна. Энэ нь Монгол Улсын аймгуудад жилд дунджаар бүртгэгддэг гэмт хэргийн тооноос даруй хоёр дахин их тоон үзүүлэлт юм.
Иймд БНСУ-д оршин суугаа иргэдээ анхаарал болгоомжгүй, мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ” нээлттэй аяныг санаачлан эхлүүллээ.
Тус аянд Элчин сайдын яам, ХНХЯ-ны үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөл, Төрийн банк, OLNODO мэдээллийн цахим хуудас зэрэг байгууллагууд нэгдэж буй юм.