Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 20 улсын ахлах байцаагчид дүүргийн 1-20 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудыг хамруулан түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хариуцсан хороонд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг хэрэгжүүлж ажиллах, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн талаар” сургалтыг зохион байгууллаа.
Мөн тус хороодын агаар бохирдуулагч эх үүсвэр, түлш борлуулах цэг хариуцан ажиллах ажлын төлөвлөгөөг танилцуулан ажиллажээ.
“Маскаа зүүх, гараа угаах” аяны хүрээнд хорооны байр, өрхийн эмнэлгийн байр, цагдаагийн байранд “Та маскаа зүүж үйлчлүүлнэ үү”, “Гараа ариутгаарай” гэх мэт сэрэмжлүүлэг, санамжийг байршуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.