Дэлхийн олон улс оронд Коронавирусний хоёр дахь давалгаа эхэлж, хорио цээрийг чангатгаад байгаа юм. БШУЯ-ны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өвлийн амралтыг 12 сарын 21-ний өдрөөс эхлүүлж, 40 хоног амраах товтой байсан ч энэхүү хугацааг нааш нь татахаар болсон байна.
Тодруулбал, сурагчдын өвлийн амралтыг 12 сарын 15-нд эхлүүлэх товтой байгаа бөгөөд “Covid-19”-ийн тохиолдол нэмэгдэж, идэвхжвэл 12 сарын 1-нээс эхлүүлэх ажээ.