Цаг үеийн мэдээ

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл 3 ихэр охинтой болж Цагдаагийн байгууллага ихэр охидоор бүл нэмсэн өдөр тохиожээ. 

Гурван ихэр хүүхдийн аав болох шинэхэн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл нь цагдаагийн байгууллагад 5 дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд тэрээр Орхон аймагт ажилладаг ч түр хугацаанд Баянгол дүүрэгт шинэ хороонд нэмэгдлээр ажиллахаар ирчихсэн байх хооронд эхнэр нь тасралтгүй 9 цаг өвдөж, амаржсан байна.

Тэрээр "Эхлээд эход харуулахад 1 байсан,  7 хоногийн дараа харуулсан 2 болчихсон байсан,  дахиад 10 хоногийн дараа үзүүлсэн чинь 3 болчихсон байсан, пөөх үржигдээд байдаг юм байхдаа" гэж бодсон хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ. Мөн тэрээр "Агуу тэвчээрийг эмэгтэй хүн л гаргадаг юм байна" хэмээв.

 

 

Таны сурталчилгаа