Улсын Гуравдугаар Төв эмнэлэг хүүхдийн зүрхний гажгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2020 онд БНСУ-д төвтэй Сэлвэшн Арми ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Одоогийн байдлаар үнэ төлбөргүй хийж буй зүрхний мэс засал эмчилгээг 5 хүүхдэд амжилттай хийж эмнэлгээс гаргасан байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар тус эмнэлэг 211 хүүхдэд зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийснээс 2020 онд 30 хүүхдэд уг тусламж үйлчилгээг үзүүлсэн. Дээрх хүүхдүүдэд Сэлвэшн арми ТББ-аас гарын бэлэг гардуулж, эрүүл энхийг хүслээ.
Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийлгэх шаардлагатай ч санхүүгийн боломжгүй байгаа иргэд, үйлчлүүлэгчид та бүхэн Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хандан 100% үнэ төлбөргүй зүрхний мэс засал эмчилгээ хийлгэх боломжтой юм.