Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Сурагчдын амралтыг урагшлуулсан зүйл байхгүй, одоогоор сурагчдын амралтад өөрчлөлт орох талаар яригдаагүй арванхоёрдугаар сарын 21-нээс амрах хэвээр байгаа" гэв.
Энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа ажээ.