Барууны орнууд хүний эрхийг дээдэлдэг гэдгээ дэлхий нийтэд харуулахыг дахин зорьж буйгаа илэрхийллээ. Тэд энэ удаад Хонг Конгийн олон тооны хүн баривчилсан үйл явдлыг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал зарлаж байр сууриа олон нийтэд хэлсэн байна. Тэд БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэрийн дор олон хүнийг, ардчиллыг дэмжигчдийг баривчилж байгааг эсэргүүцжээ. Хонг Конг хотод 50 гаруй дээрх орнуудын дипломатууд хэвлэлийн бага хурал дээр хуулийн зүйл заалтыг эсэргүүцэж, улс төрийн бодлого явуулахыг зогсоохыг шаарджээ.
Эх сурвалж: https://thehill.com/policy/international/asia-pacific/533553-us-australia-uk-canada-condemn-mass-arrests-in-hong-kong