Япон улсад нөхцөл байдал хүнд байна. Тодруулбал тус улсын иргэдээ татах ажиллагаа үргэлжилсээр байгаа. Харин Бразил, Латин Америкийн зарим орнуудаас иргэдээ авчирч халдвар тандалтын ажил хийгдэж байна. Мутацид орсон шинэ төрлийн вирусууд Японд бүртгэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Японы Хэнэда нисэх онгоцны буудал дээр газардсан дөрвөн хүнээс шинэ төрлийн мутацийн шинжтэй халдвар бүртгэгдсэн байна. Нийт 289 мянган хүн халдвар авч, 3850 хүн амиа алдаад байгаа.
Эх сурвалж: https://nypost.com/2021/01/10/japan-finds-new-covid-mutation-in-travelers-coming-from-brazil/