Индонезийн Жакартагаас холгүй осолдсон Боинг 737-500 загварын онгоцонд явж байсан 62 хүн амиа алдсан болохын зарласан байна. Аврах багийнхан хэд хэдэн хүний цогцос ослын газраас олсон бөгөөд үлдсэнийг нь олохоор шуурхай ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд онгоцны осол "хараагдсан мэт л байна" хэмээн албаныхан ярьж байна.3000 метрийн өндрөөс унсан гэх онгоц сүүлийн жилүүдэд олон улсад асуудал ихтэй байгаа. Ийнхүү 26 настай дээрх загварын онгоц техникийн элэгдэлд орсон уу гэдгийг хар хайрцаг, ослын шалтгаан мөрдөгч тайлан харуулна.
Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/01/09/world/asia/indonesia-plane-crash.html