Цаг үеийн мэдээ

Цунами гэж хүмүүсийн толгойг төөрөгдүүлэхээс илүүтэй далайн түрлэг гэвэл зохилтой. Хөвсгөл аймгийн онцгой байдлын албаныхан иргэдэд анхааруулга өгч, далай дээр явахгүй байх чиглэл  зааварчилгаа өгсөөр байна. Учир нь хөвсгөл далайн гүнд газар хөдөлж хөлдсөн байсан мөс цуурсан, хөлдүү мөсний доогуур хагаралт, далайн түрлэг хүчтэй болсон байх магадлал өндөр аж. Мэдээж хар болон цагаан хилэн гэх хоёр түрлэг, давалгаанаас үүсдэг нүх ан цав их болох нь тодорхой юм. Өвөл мөс хөлдсөн байсан учраас эрэг хавийн иргэдэд учрах аюул нь бага. Хэрэв далай хөлдөөгүй байсан бол далайн давалгаа, савалгаа бяцхан "цунами" үүсэхийг ч үгүйсгэхгүй.  Ханх хэсэгт Монгол Оросын иргэд олноор оршин суудаг. Тэр ч утгаар цахим сүлжээнд Ханх буюу далайн хойд эрэг дээр оршин суудаг иргэд далайгаар автомашинтай явахгүй байх талаар болгоомжилж байна. 

Таны сурталчилгаа