Хойд Солонгосын удирдагч Кин Чен Ун өчигдөр орой бүх иргэддээ хандах баярын илтгэл хийсэн байна. Тэрээр өөрийн төрсөн өдрийг тэмдэглэхийн хажуугаар тив алгасан хүчин чадалтай гэх пуужингаа танилцууллаа. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын хориг арга хэмжээг үл тоон цөмийн зэвсэгтэй алсын тусгалтай өндөр хүчин чадалтай пуужинтай болж байгаагаа бараг л албан ёсоор зарлав. Цөмийн зэвсэгтэй болсон Хойд Солонгос улстай "болгоомжтой" харьцах эрин үе ирж байгаа талаар зарим сайтууд мэдээлсэн. Мэдээж АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жой Байдены ажлаа хүлээж авахаар Кин Чен Ун уулзалт хийнэ. Ийнхүү манай дэлхийд Иран болон Хойд Солонгос гэсэн хоёр орон албан ёсоор уран баяжуулж цөмийн зэвсэгтэй гэх тоонд удахгүй албан ёсоор бүртгүүлэхэд ойрхон болж ирлээ. Хойд Солонгос улс цаашид цөмийн эрчим хүч, цахилгааны хангамжаа боловсруулах, хөгжүүлэх урт хугацааны зорилготой талаар л эх сурвалж онцлов.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-55617502