Цаг үеийн мэдээ

 АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Төрийн департаменттай зөвлөлдөж 2021 онд “H-2A”, “H-2B” визийн ангилалд оруулах, хасах орнуудын жагсаалтыг гаргалаа.

Хэлэлцээрийн дүнд 2021 онд Филиппинийг “H-2B” ангилал олгох орнуудын тоонд оруулсан бол Монгол Улсыг “H-2A” ангиллаас, Самоагийн тусгаар улс, Тонгаг “H-2A”, “H-2B” ангилал олгох орнуудын жагсаалтаас  хасжээ.

Монгол, Самоагийн тусгаар улс, Тонга нь визийн хөтөлбөрийн зохицуулалтын стандарыг хангаагүй тул ийнхүү хасах шийдвэр гаргажээ. Уг шийдвэр 2021-01-19-нөөс 2022-01-18 -н хүртэл хэрэгжинэ.

“H-2A”, “H-2B” визийн хөтөлбөр нь АНУ-д гадаадын иргэдийг хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт түр хугацаагаар ажиллуулахаар авчрахыг ажил олгогчдод зөвшөөрдөг виз юм.

 

Таны сурталчилгаа