Цаг үеийн мэдээ

Өмнө нь Хонг Конг БНХАУ болон Их Британи улсын гэрээний дагуу эдийн засгийн хамгийн том хот болтлоо хөгжиж, "колони хот" гэсэн нэртэй хүртэл болж байсан. Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын эрх баригчид Хонг Конгийг бүрэн мэдэлдээ авахын тулд олон тооны баривчилгаа, ардчиллыг дэмжигчдийг толгой дараалан устгаж, айлган сүрдүүлж, цагдан хорьж байна. Энэ үйл явдалтай зэрэгцээд Хонг Конгийн нэгэн гэр бүл Их Британи улс руу цагаачлан иргэншил авах хүсэлтээ өгсөн байна. Нийт 5.4 сая иргэнтэй гэгддэг Хонг Конгийн иргэд эхнээсээ бууж өгч байгаа бололтой. Цаашид ч гадаад руу явах хүсэлтэй, дүрвэх сонирхолтой гэр бүлийн тоо ч нэмэгдэж магадгүй. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-55357495

Таны сурталчилгаа