Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 02-05-ны хооронд болох байсан.

Гэвч Биеийн тамир спортын улсын хорооноос КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор өгсөн чиглэлийн дагуу цуцлахаар болжээ.

Түүний оронд "Осло-2021" Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорил тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Сорил тэмцээн тул шагналт байранд орсон тамирчдад медаль гардуулахгүй, батламж олгох болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-10-ны хооронд болно.

Таны сурталчилгаа