Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын "Монголын Таеквондо Хөгжлийн Төв" клубын дасгалжуулагч, ОУХМ С.Ганхишиг багшид төрийн дээд шагнал "Алтан гадас" одонг МТХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон гардууллаа.
2012 оноос хойш жил бүр Хөтөл хотдоо Монголын олимпын таeквондогийн их наадмыг олон төрлүүдээр зохион байгуулж, таeквондогийн тамирчдын хүсэн хүлээдэг, оролцох дуртай тэмцээнүүдийн нэг нь болж чадсан юм.
С.Ганхишиг багшийн удирдсан баг, тамирчид нь дотоодын болон олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон бахдам олон амжилтуудыг гаргасан юм.
Түүний шавь нараас Оюутны дэлхийн аварга 3 алт, 2 мөнгөн медальтан, олон улсын тэмцээнээс 65 медаль, Монгол улсын шүүгч 6, дасгалжуулагч багш 8, ОУХМ 12, Спортын мастер 10, Спортын дэд мастер 12, Дэлхийн таеквондогийн холбооны хар бүс, зэрэг дантай 74 тамирчин төрөн гарсан юм.
Мөн шавь нараас Улаанбаатар хот төдийгүй олон улсад салбар клубуудээ нээж олон олон хүүхэд, залуучуудад энэхүү спортыг сурталчилан таниулж, өв тэгш Монгол хүнийг бэлтгэхийн төлөө ажилласаар байна.
Эх сурвалж: Монголын Таеквондогийн холбоо