"Токио 2020" Зуны Паралимпын XVI их наадмын 7 дахь өдөр. Өнөөдөр Монгол Улсын баг тамирчдын тэмцээн хөнгөн атлетикийн төрлөөр үргэлжилнэ. Олон Улсын хэмжээний мастер П.Энхманлай, Д.Саруултөгс нар 1964 оны Токиогийн олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр баригдсан Японы Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хурд, хүчээ сорино.