Цаг үеийн мэдээ

"ТОКИО 2020" Зуны Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчдаа дэмжиж, Пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилт гаргасанд талархаж, Үндэсний Паралимпын хорооны үйл ажиллагаанд, тухайлбал Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж  Япон улсад 30 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн, Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор 99999 иенийн сэтгэлийн хандив өргөснийг  Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Октябрын Цэрэнжаргал биечлэн уламжилж, Монголын үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч ,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүүд гардуулан өглөө. Энэ үеэр Монголын Үндэсний Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Монголын баг тамирчдыг дэмжсэн Монгол угсаатан эрхэмд халуун  талархал илэрхийлээд, Паралимпын багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тийм ч учраас Үндэсний Паралимпын тамирчдаа дэмжихийг уриалж байна. Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад Пара спортын шинэ  төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна гэж онцоллоо. Пара спортыг дэмжиж ажиллах, сэтгэлийн хандив өргөх хүсэлтэй ард иргэд, хувь хүмүүс, байгууллагууд Монголын Үндэсний Паралимпын хорооны Худалдаа хөгжлийн банкны 499254382 тоот дансанд хандиваа өргөхөд нээлттэй юм.

Таны сурталчилгаа