Цаг үеийн мэдээ

Энэ сард Азийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсгийн тоглолтуудаа хийх Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тэмцээний өмнөх цугларалтдаа гараад байна.

Ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбатаар удирдуулсан эмэгтэйчүүдийн шигшээ баг 9-р сарын 17-нд БНСУ-ын шигшээтэй хүч үзэх бол 20-ны өдөр талбайн эзэн Узбекистантай тоглоно.

Цар тахлын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн манай шигшээ багийнхан олон сар тэмцээн уралдаангүй байсан ч тивийн тэмцээний бэлтгэлээ МХБХ-ны талбайд болон цахим хэлбэрээр үргэлжлүүлсээр ирсэн билээ.

Хэдийгээр бэлтгэлээ тасралтгүй базааж байсан ч Эмэгтэйчүүдийн лиг 8-р сарын 9-нд эхэлснийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай шигшээ багийнхан сар хүрэхгүй хугацаанд тэмцээний формоо олох гэж шаргуу хөдөлмөрлөсөн юм.

ОУХБХ-ны Шигшээ багийн өдрүүд эхэлж эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ийг зорих тамирчдыг танилцуулсан билээ. Үүнд:

Хаалгачид:

Э.Цэнджав /UBC FC/

Л.Бүжинлхам /Арвис/

Б.Мөнхзул /ТТТ/

Хамгаалагчид:

А.Алтантуяа /Арвис/

Т.Ундрал /UBC FC/

Б.Саруул /Хараацай/

Т.Энх-Амгалан /Арвис/

М.Хүслэн /Шинэ Яармаг/

Б.Энхзаяа /UBC FC/

М.Номиндарь /ХАД/

Ө.Бадамхатан /Арвис/

Хагас хамгаалагчид:

Б.Намуун /ХАД/

О.Цасан-Охин /UBC FC/

Г.Цолмон /Арвис/

Т.Энхжин /ХАД/

О.Сарангарав /UBC FC/

П.Нэргүй /UBC FC/

Ч.Солонго /Хараацай/

М.Ирмүнзаяа /ТТТ/

Н.Намуунаа /Хөх Чононууд/

Довтлогчид:

Ө.Ундрах /Арвис/

Э.Энхмаргад /ТТТ/

С.Номин-Эрдэнэ /ТТТ/

Багийн ахлах дасгалжуулагч : С.Эрдэнэбат

Багийн туслах дасгалжуулагч: Д.Эрдэнэ-Очир

Багийн хаалгачийн дасгалжуулагч: Э.Шинэбаяр

Багийн эмч: Н.Сарангэрэл

Багийн хэвлэлийн төлөөлөгч: Д.Пүрэвбаатар

Таны сурталчилгаа