Цаг үеийн мэдээ

Аравдугаар сарын 2-ноос 10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д барилдах Ираны шигшээ баг бүрэлдэхүүн тодорлоо. Бөхийн орон Иранчууд Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Хасан Яздани, хүрэл медальт Амир Заре нараас бусад олимпод барилдсан бөхчүүдээ гэрт нь үлдээж, залуу бөхчүүдээ ДАШТ-д сойно. Олимпын 86 кг-ын жингийн шигшээ барилдаанд АНУ-ын Дэвид Тэйлорт эцсийн мөчид ялагдаж хошой аварга болох боломжоо алдсан Яздани түүнтэй даагаа нэхэхээр Ослод очихоор болов.

Ираны шигшээ баг:

57 кг: Алиреза Сарлак 

61 кг: Рахман Амузадхалили 

65 кг: Амир Яздани 

70 кг: Эрфан Элахи 

74 кг: Юнус Эмами 

79 кг: Мухаммад Ноходи 

86 кг: Хасан Яздани 

92 кг: Камран Гасемпур 

97 кг: Можтаба Голейджи 

125 кг: Амир Заре

Таны сурталчилгаа