ЭМЯ-ны 998.3 сая төгрөгийн санхүүжилтээр ХБНГУ-ын Brainlab брендийн navigation system-ийг УНТЭ, УХТЭ-дэд тус тус нийлүүлж, анхны мэс заслууд хийгджээ.
Энэхүү багажийн тусламжтайгаар чих хамар хоолой болон мэдрэлийн мэс заслын хавсарсан гавлын суурийн өвөрмөц хүнд мэс заслыг хийж, мэс заслыг алдаа, хүндрэл багатайгаар төгс гүйцэтгэх боломжтой болгож буй сүүлийн үеийн шинэ технологи юм.