ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт энэ оны 4 сарын 1-нд үс идэх зуршилтай 13 настай хүүхдийн ходоодонд бөөгнөрч түгжирсэн 1.2 кг үсийг авчээ. Тухайн хүүхэд нь 1-2 жил үс идсэн байж болзошгүй байна. ЭХЭМҮТ-д 2022 оноос өмнө жилд 1-2 хүүхдэд тухайн мэс заслыг хийдэг байсан бол энэ он гарснаас хойш таван хүүхдэд энэ мэс засал хийжээ. Тухайн хүүхдүүд нь 5-14 насны хүүхдүүд байсан ба 1 хүүхэд давтан мэс засалд оржээ. Үс идэх зуршилтай хүүхдүүд элбэгших хандлагатай болсон тухай ЭХЭМҮТ-өөс сэрэмжлүүллээ.