Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр оройны видео мэдэгдэлдээ үг хэлэхдээ Донбассын төлөөх тулаан эхэлснийг зарлажээ.

Оросын цэргүүд удаан хугацаанд бэлдсэн Донбассын төлөөх тулалдааныг эхлүүлж байна гэж тэр хэлжээ.  Зеленский "Оросын цэргүүдийн нэлээд хэсэг нь довтолгоо хийхээр тэнд төвлөрсөн. Хэчнээн цэргийг тийш нь хөдөлгөв ч бид өөрсдийгөө хамгаална. Бид тулалдах болно. Бид Украины ямар ч зүйлийг өгөхгүй" гэж мэдэгджээ.

Зүүн болон өмнөд хэсэгт Оросын цэргүүд сүүлийн үед өмнөхөөсөө илүү бодолтой довтлох төлөвтэй байгааг Зеленский тэмдэглэн хэлсэн байна.

"Тэд манай улсын хамгаалалтын сул тал олж үндсэн хүчээрээ тийш орох гэж байна" гэж Зеленский нэмж хэлжээ.

Дайны хоёр дахь үе шат эхэллээ гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгдсэн.  Энэ тухай Луганск мужийн захиргааны дарга Сергей Гайдай фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC Русская служба

Таны сурталчилгаа