Мариуполь хотын дарга Вадим Бойченко тус хотын 35 мянга орчим энгийн иргэнийг Орос эсвэл Оросын хяналтад байгаа Украины бүс нутаг руу "хүчээр албадан гаргасан" гэж мэдэгджээ. Хотын дарга энэ тоо баримтыг "хотын бүртгэлээр шалгаж баталгаажуулсан" гэж Украины телевизээр ярихдаа мэдэгджээ. Халдлага эхлэхээс өмнө Мариуполь хотод 400 мянга гаруй хүн амьдарч байсан бөгөөд дор хаяж 140 мянга нь хотоос зугтан гарч чадсан гэж тэмдэглэжээ.
Мариуполь хот гуравдугаар сарын 1-нээс хойш бүслэлтэд байгаа бөгөөд Оросууд байнга буудаж, хотыг бүрэн хяналтандаа авахыг оролдож байна.
Оросын түрэмгийлэгчид Украины Мариуполийн хамгаалагчдад 4-р сарын 17-ны өглөөний 5 цаг гэхэд бууж өгөхийг санал болгосон ч тэд татгалзсан билээ. Мариуполь хотыг хамгаалж байгаа хүмүүсийг хэрвээ устгавал Оростой хийж буй энхийн хэлэлцээг зогсооно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн.
Эх сурвалж: Украинская правда