Афганистаны нийслэл Кабул хотын ахлах сургуулиудад бөмбөг дэлбэлж, халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг албаныхан анхааруулжээ.
Шариат исламын шашинтнуудын ихэвчлэн оршин суудаг хотын баруун хэсгийн Абдул Рахим Шахид ахлах сургуульд эхний дэлбэрэлт болсон байна. Мөн ойролцоох сургалтын төлбөр төлөх төвд гар бөмбөг дэлбэлжээ. Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
Албаныхан амиа золиослогч халдлага үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байсан ч сургуулийн гадаа үүргэвчтэй тэсрэх бөмбөг орхисон байсныг тогтоожээ. Бөмбөг тэсрэх үед сурагчид хичээлээ тарж байжээ.
Өнгөрсөн жилүүдэд шариат исламын шашинтнуудын эсрэг Исламын улс зэвсэгт бүлэг спорт заал, соёлын төвүүд, боловсролын газруудад удаа дараалан халдлага үйлдсээр ирсэн. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард исламын улс бүлэг Дашт-э-Барчи дахь охидын сургуульд халдлага үйлдэж 90 гаруй сурагч, ажилтан амь эрсдэж байжээ.
Эх сурвалж: ВВС