Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн их эмч У.Цэрэндэлгэр, М.Пүрэвсүрэн, мэдээгүйжүүлэгийн их эмч Б.Түвшинтөгс, мэс заслын сувилагч Ц.Батболор нар дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хамрын таславч тэгшилт самалдаг багасгах мэс заслыг амжилттай хийж эхлээд байна.