"Switchblade" өөрийгөө устгагч дрон үйлдвэрлэдэг Америкийн "AeroVironment" компани Украинд 100 ширхэг Quantix Recon нисгэгчгүй төхөөрөмжийг нийлүүлж, Батлан хамгаалах яам болон Террорист үйл ажиллагаанаас хамгаалах хүчинд сургалт үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү төхөөрөмж нь дайсны хүчинд үл мэдэгдэх, радио давтамжийн хөндлөнгийн нөлөөнд автахгүй нисэж чаддаг, тулалдааны талбарын алслагдсан, хүрэх боломжгүй газруудад үнэн зөв, хурдтай хайгуул хийх боломжийг операторуудад өгөх болно.
AeroVironment компани нь Украины ард түмэнд туслах нь нэр төрийн хэрэг гэж мэдээлжээ.
Quantix Recon нь холын хүрээ, хурд, үр дүнтэй ажиллагааны давуу талуудыг хослуулсан олон роторт далавчит дрон юм. Энэхүү нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь нэг батарейгаар 45 минутын нислэг үйлдэж 1.6 км квадрат талбайг судлах хүчин чадалтай юм.
Эх сурвалж: Украинская правда