Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тив алгасах "Сармат" баллистик пуужинг Плесецкийн сансрын станцад анх удаа туршжээ.  Энэ бол дэлхийн хамгийн холын тусгалтай дэлхийн хамгийн хүчирхэг пуужин гэж тэд мэдэгдээд байна.  Мөн энэ нь Оросын стратегийн цөмийн хүчний байлдааны хүчийг эрс нэмэгдүүлнэ гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ.

"Харвах даалгавруудыг бүрэн гүйцэд биелүүлсэн. Нислэгийн бүх үе шатанд тооцоолсон үзүүлэлтүүд нь батлагдсан. Сургалтын цэнэгт хошуунууд тооцоолсноор Камчаткийн хойгийн Курагийн бэлтгэлийн талбайд өгөгдсөн бүсэд ирсэн" гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдлээ.

Туршилт дууссаны дараа 2022 онд уг пуужингийн систем Ужур (Красноярскийн хязгаар) болон Домбаровск (Оренбург муж) дивизүүдийн стратегийн пуужингийн хүчинд үйлчлэх болно гэж Интерфакс мэдээллээ.

Владимир Путин туршилтыг үзэж дууссаны дараагаар "Энэ өвөрмөц зэвсэг манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, ОХУ-ын аюулгүй байдлыг  найдвартай хамгаалж, манай улсад заналхийлэхийг оролдож буй хүмүүст дахин бодож үзэхэд туслах болно" гэж хэлжээ.

Эх сурвалж: Вести

Таны сурталчилгаа