Цаг үеийн мэдээ

Бундестаг 4-р сарын 28-ны пүрэв гарагт Украинд хүнд зэвсэг нийлүүлэх тухай эрх баригч намууд болон сөрөг хүчний эвслийн депутатуудын хамтарсан санаачилгыг дийлэнх олонх дэмжлээ. Санал хураалтад оролцсон 693 депутатын 586 нь дэмжиж, 100 нь эсрэг санал өгч, долоо нь түдгэлзэв.

Уг саналыг эрх баригч эвсэл болон Германы канцлер асан Ангела Меркелийн харьяалагддаг хамгийн том сөрөг хүчний нам дэмжсэн байна.  Хэт барууны үзэлтэй “Германы төлөөх альтернатив” нам энэ санаачилгыг эсэргүүцлээ.  Тэд хүнд зэвсэг нийлүүлэх нь дайн зарласантай адил бөгөөд Германыг цөмийн мөргөлдөөнд татан оролцуулж болзошгүй гэж үзэж байна гэв.

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүн Дмитрий Медведев Украинд хүнд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсний талаар аль хэдийн тайлбар хийжээ. Ийм зүйл  "харамсалтайгаар дуусдаг юм" гэж Telegram хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: DW, euronews

Таны сурталчилгаа