Колумбын нийслэл Богота хотын гудамжнуудад муухай үнэртэй, хортой хөөс үүл мэт хөвж, байшин барилгуудын хана, замуудад наалдах болсон байна. Хотын эрх баригчид ард иргэдийг хортой хөөсөнд аль болох хүрэхгүй, хол байхыг зөвлөжээ.
Оршин суугчид муухай үнэртэй хөөсийг цэвэрлэлгүй, удаан хугацаанд гудамжнуудад байгааг ярьсан байна. Иргэд хортой, муухай үнэртэй хөөснөөс дайжиж, замын хөдөлгөөн хаагдсан тохиолдол ч гарчээ.
Богота хотод өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа хортой, муухай үнэртэй хөөс гудамж, замуудад гарч ирэх болсон байна. Энэ нь хотын ойролцоох голоос гардаг бөгөөд хүмүүс голын усанд хог, химийн хаягдал, угаалгын нунтаг зэргийг урсгаснаас бохирддог ажээ. Бороо орох үед хөөс бүр ч их нэмэгддэг байна.
Эх сурвалж: The Guardian